Сэлбэ голын тохижилтын ажил 90 гаруй хувьтай байна

img

“Сэлбэ голын урсацыг нэмэгдүүлэх, орчныг тохижуулах төсөл”-ийг өнгөрсөн оны наймдугаар сараас эхлүүлсэн. Энэ  ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай байгаа аж. Эхний шатанд Их тойруугийн гүүрнээс Голден Вилл хотхоны гүүр хүртэл 340 метр зайд хийх ажил ерөнхийдөө дуусчээ. Дараагийн шатанд Голден Виллын гүүрнээс Арслантай гүүр хүртэл үргэлжлүүлэн тохижуулах бөгөөд энэ ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдаад байгаа аж. Төслийн хэрэгжиж дуусах хугацаа нь 2013 он юм. Сэлбэ голын эхээс орж ирж буй усыг шүүх шүүлтүүрийг 13,14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барина. Мөн голын даланг дагуулан иж бүрэн тохижилттой авто зам барих судалгааны ажлыг эхлүүлжээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ