
Усанд орох дургүй залхуу найзаасаа санаа аван, хэдэн сар интернетэд хайгуул хийсний үндсэн дээр Өмнөд Африкийн их сургуулийн оюутан Лудвик Маришейн усгүй усанд орох нээлтээрээ дэлхийд танил боллоо.
Маришейн 22 настай, Кейптауны их сургуульд сурдаг юм. Түүний бүтээлийг DryBath гэдэг бөгөөд арьсан дээр түрхэхэд ус болон савангийн үүргийг гүйцэтгэдэг байна. Тус нээлт нь түүнд 2011 оны Олон улсын Бүтээлч оюутны шагналыг авчирчээ.
Өдөр тутам ус хэрэглэх боломжгүй буурай, хөгжиж байгаа орнууд болон цэргийнхэн, олон цагийн нислэгүүдэд тус бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжтой юм.
Гар ариутгагчаас ялгаатай нь спиртийн хурц үнэрийг дарсан аж. Үнэргүй, гадны нөлөөгөөр задардаг, чийгшүүлэгчтэй юм байна.
Залхуу найз нь “Яагаад хэн нэг нь арьсан дээрээ түрхээд, усанд орох шаардлагагүй болдог зүйл бүтээдэггүй байна аа” гэхэд нь тус санаагаа олжээ. Бүтээлийнхээ найрлагыг олохын тулд гар утсаа ашиглан Google, Википедиа сайтуудаар хайлт хийсний эцэст зургаан сарын дараа тэрбээр DryBath-ыг бүтээж, патентыг нь авчээ.

Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ