Израиль Газын зурвас руу пуужин харвалаа

img

Лхагва гаригт Израилийн нисэх онгоц Газын зурвас дээрх цэргүүд рүү пуужин харваж, нэг палестин хүн амиа алдан, нэг хүн шархдсанаар энэ долоо хоногт амиа алдагсдын тоо 11 болжээ. Энэ нь Израиль улс албан ёсоор Газын зурвас дахь цэргүүд рүү чиглүүлэн хийсэн анхны дайралт юм. Цэргийнхний тогтоосноор шархадсан хүний нэрийг Мухаммед Рашан гэдэг ба Аль Каида террорист бүлэгтэй холбоотой “Тавхид ба Жихад” бүлгийн гишүүн аж. Харин нас барсан Галеб Ирмилат нь Египетээс хийсэн халдлагыг зохион байгуулахад түүнд тусласан нэгэн гэнэ. Энэ долоо хоногт Израильд 80 гаруй пуужин дэлбэрч, хэд хэдэн израиль иргэд шархадсан байна. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ