Озоны үндэсний албанаас сургалт явуулна

img

“Озоны давхаргын цоорхой ба уур амьсгалын өөрчлөлт”-ийн талаар сэтгүүлчдэд зориулсан сургалтыг энэ сарын 27-нд Байгаль орчин, аялал жуучлалын яамны Озоны үндэсний албанаас зохион байгуулах гэж байна. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Ази номхон далайн бүсийн Зүүн Азийн сүлжээний ахлах зохицуулагч Атул Багай, өөрийн бүс нутагтаа 10 гаруй жил озоны тухай асуудал болон уур амьсгалын талаар голлон нийтэлдэг сэтгүүлчид болох “Сингапур таймс” сонины сэтгүүлч, Тайланд дахь гадаадын сэтгүүлчдийн клубын ерөнхийлөгч ноён Нирмал Гош, “Непал таймс” сонины редактор ноён Кунда Диксит нар сургалтыг  удирдан явуулах юм. Дэлхийн нийтийн өмнө тулгараад байгаа асуудал болох озоны давхаргыг хамгаалах болон түүнтэй уялдаа холбоо бүхий уур амьсгалын өөрчлөлт /дэлхийн дулаарал/-тэй тэмцэх, олон нийтийн мэдлэг, мэдээллийг  нэмэгдүүлэх, улс орондоо энэ асуудлыг дэмжигчдийг бий болгоход энэхүү сургалтын зорилго оршиж байгаа аж.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ