Мэрая Кэри ихрүүдийнхээ царайг олноос нуулаа

img

Нэрт дуучин Мэрая Кэригийн ихэр хүү, охин Мороккан Монро хоёр хорвоод ирээд бүтэн жил тойроогүй ч гэсэн хамгийн зартай хүүхдүүдийн тоонд багтаад амжжээ. Мэрая хэдхэн өдрийн өмнө тэднийгээ тэвэрсээр ABC-гийн 20/20 нэвтрүлэгт оролцсон юм. Гэхдээ цагаан хэл ам хүрчихээс айсан уу хүүхдүүдээ камерын өөдөөс огт харуулалгүй, өөр рүүгээ харуулан тэвэрсээр байжээ. Түүнээс ихэр хүүхдийг нь хоорондоо хэр өөр зан авиртай асуухад “Миний охин бол жинхэнэ гүнж. Хүү харин их тайван. Тэр сэрчихээд инээгээд хэвтээд байдаг. Тэгээд анзаарахгүй бол минут орчмын дараа сэрснээ мэдэгдэж эхэлдэг. Харин охин бол хүссэн зүйлийг нь өгтөл дуугүй болно гэж үгүй, уйлаад л байна. Жаахан зүүрмэглэснээ дахиад л часхийтэл уйлдаг...” хэмээн Мэрая Кэри өхөөрдөн ярьсан байна. Харин нөхрийгөө үнэнч гэдэгт одоо хүртэл итгэж чадаж буй эсэх талаар лавлахад “Заримдаа эргэлздэг шүү!” хэмээн онцлоод “Миний бие их таргалсан л даа. Гэхдээ энэ бол ихрүүдээ энэ хорвоод авчрах гэж зольсон галбир минь” гэж хэлжээ.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mahan orchuulga minii bie targalsan baihdaa yah vee dee bi targalsan gemeer uym
2011-10-20