"Батаар"-ыг олон хэсэг болгон АНУ-руу оруулжээ

img

“Тиранозаурус Батаар”-ыг Монголд авчрах болсон талаар Ерөнхийлөгчийн  ахлах зөвлөх П.Цагаан, БСШУЯ-ны  Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Наранзун нар дөнгөж сая мэдээллээ. Монголын говиос олдсон “Тиранозаурус Батаар”-ыг АНУ-ын хуулийн дагуу өмч хураах шийдвэрээр өнгөрсөн даваа гаригт хураан авчээ. Одоо уг олдворыг Монголд  хэрхэн авчрах талаар яриа, хэлэлцээ явагдаж байгаа аж. “Тиранозаурус Батаар”-ыг 1995-2005 оны хооронд Монголоос гарсан талаар дүгнэлт гаргаад байгаа аж. Чухам ямар замаар, хэрхэн хилээр хууль бус гарсан тухай тогтоохоор гааль, цагдаагийнхан хамтран ажиллаж байна. Урьдчилсан байдлаар АНУ руу Их Британиас  гүрвэлийн яс хэмээн бичиг баримт бүрдүүлэн олон хэсгээрээ салж орж ирсэн болох нь тогтоогдоод байгаа аж. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ