Гаж донтнууд фейсбүүкийн статус дээрээ тэмдэглэл хийх ёстой

img

АНУ-ын  Луизиана мужид бэлгийн гаж донтон болон хүүхэд хүчирхийлэгчид өөрсдийн гэмт хэрэгт холбоотой гэсэн тэмдэглэлийг Фейсбүүк болон бусад олон нийтийн сүлжээний хуудсандаа бичих ёстой гэсэн хууль гарлаа. АНУ-д анх удаа ийм хууль гарч байгаа юм. Хууль наймдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ. Фейсбүүк, MySpace зэрэг олон нийтийн цахим хуудсууд иймэрхүү гэмт хэрэгтнүүдийг хуудаснаасаа хассаар ирсэн бол, энэ хууль дээрх сайтуудын дутагдлыг нөхнө хэмээн хуулийг зохиосон Жеффри Томпсон хэллээ. Үндэсний хууль тогтоох байгууллагын шийдвэрийн дагуу америкийн зарим мужуудад ийм төрлийн гэмт хэрэгтнүүдийн и-мэйл хаяг, олон нийтийн сүлжээний хуудсан дахь нэр зэргийг бүртгэж авдаг болсон аж. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ