
Афганы өмнөд хоёр мужид дэлбэрэлт болж 29 хүн амиа алдсан тухай лхагва гаригт эрх баригчид мэдээллээ.
Дайралт Хост хотод, НАТО болон Афганы хамгаалалтын хүчнийг чиглэсэн тэсрэх бөмбөгтэй амиа золиослогч мотоциклтой давхиж ирснээр эхлэсэн байна.
Кабулд суух АНУ-ын Элчин сайдын яам болон Афганы Ерөнхийлөгч Хамид Карзайгийн мэдэгдсэнээр 17 афган иргэн нас барж, 32 хүн шархаджээ.
НАТО-гийн удирдлаган доорхи Олон улсын Хамгаалах хүчний гурван америк цэрэг, нэг афган орчуулагч амь эрсдсэн гэнэ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ