Өнөөдөр хунтайж Виллиамын “даруухан” төрсөн өдөр болно

img

Их Британийн хаан ширээг залгамжлах хунтайж Виллиам өнөөдөр 30 нас хүрч байна. Гэр бүл болон найз нөхдийн нийт 300 гаруй зочдыг Виндсор харшид болох төрсөн өдрийн цэнгүүнд урьсан юм. Гэхдээ ордны албаныхны мэдэгдсэнээр түүний эхнэр гүнгийн авхай Кейт баярыг анхаарал таталгүйгээр, хувийн хүрээнд тэмдэглэхээр шийдсэн гэнэ. Гэргий Кейт нь түүнд зориулж Лондон дахь нэгэн клубын эзэнтэй хамтран мартагдахааргүй үдэшлэг зохиох гэж байна гэсэн олны яриа байсан юм. Гэхдээ баярыг тийм сүржин тэмдэглэхгүй, Англи дэх эдлэндээ дотны хэдэн найзуудтайгаа оройн зоог барьж өнгөрөөх бололтой.                                         Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ