
Ханарч нурсан хашаа, харласан буурийн хажууханд айлууд гэрээ овоолж хураасан харагдана. Үерийн ус тогтсон хашааны булангаар хүмүүс гялгар уут өмссөн алхаж гарч ирэх аж.
Шавар шавхайд автсан гудамжаар автомашин цуварч, усны тэрэг түрсэн хүүхдүүд явна. Энэ хэсэг бол Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Дарь-Эх, Бэлхийн хавьцаа сүүлийн хэдэн өдөр бороо орсны дараахи дүр зураг.
Онцгой байдлын хэлтсийн өгч буй мэдээллээр сүүлийн хэдэн өдрийн хүчтэй борооны улмаас энэ хэсэгт 11 өрх орон гэргүй болж, 250 иргэн үеэрт автсан байна. Өчигдөр 21 цаг 50 минутийн байдлаар 15 айлын хашаа нурсан, 8 гэр усанд автсан, 5 машин усанд хөвсөн аж.
Уссанд урссан Бага Дарь-Эхийн 21-1489 тоотод оршин суугч 5 настай хүүхдийг , 28 настай эрэгтэй Г нарыг уржигдар аврах албаны ажилтнууд амь насыг нь аварч эмнэлэгт хүргэжээ.
Зөвхан өчигдөр шөнө гэхэд л тус дүүргийн ТҮК, Нийтлэг үйлчилгээний газраас ковш гарган ажиллуулж шаварт бөглөрсөн замыг бүрэн цэвэрлэж замыг нээсэн байна. Үүний үр дүнд өнөөдөр шавар шалбаагыг дундалжээ.
Уг ажлыг гүйцэтгэхээр ОБХ, Аврах, гал унтраах 63-р ангийн 26 албан хаагч, 2 автомашин ТҮК-ийн 10 албан хаагч зэрэг нийт 100 гаруй хүн, 10 машин техник ажилласан аж.
Жилийн жилд гэр хорооллын хэсгүүдэд үерийн аманд буусан айлуудын гэр урсч, засгаас гэр олгох ажил уламжлал болж тогтсон гэж хэлж болно. Тэгвэл өнгөрөгч хэдэн өдрийн борооны улмаас орон гэргүй болсон айлуудад 11 гэр олгохоор болжээ. Гэр олгох сургаар нөгөөх айлууд аль эрт гэрээ хураажээ. Тиймээс Дарь-Эхэд хаа сайгүй эзэнгүй хашаа, хоосон гэрийн буурь олширчээ.














Гэрэл зургийг Б.Батжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ