
Төмөр замаас төрсөн хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн Р.Раш чуулганы хуралдаанд их л бухимдалтай байгаагаа илэрхийллээ. Тиймээс хурал даргалж байгаа дэд дарга Н.Энхболдод хандан өөрийн саналаа хэлсэн юм. "Үндсэн чиглэлд өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх үед дэд бүтцийн ажилд гишүүд нэлээд шүүмжлэлтэй яваа хэлж байв.
Энэ үеэр Р.Раш гишүүн төмөр замын талаар ямар ч мэдлэггүй хүн энд орж ирээд төмөр замын тухай яриад сууж байна. Мэдлэгтэй, чадвартай хүн л ярих хэрэгтэй. Үүнийг онцгойлон анхааруулж байна хэмээн саналаа хэлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ