Жонни Деппийн шинэ бүсгүй юу?

img

Холливудын дур булаам эрчүүдийн нэг Жонни Депп  14 жилийн турш амьдарсан Ваннессаа Парадисаас салсан тухайгаа  уржигдар зарлаж  олон нийтийн чихийг дэлдийлгэлээ.  Тэгвэл сүүлийн үед түүний нэр холбогдсон бүсгүйг Эмбер Хёрд гэж  хэвлэлүүд тодорхойлоод байна. Учир нь  Жонни Деппийн  Мексикт авахуулж буй зураг авалтын үеэр 26 настай Эмбер Хёрд байнга зочилж олны анхаарыг татах болжээ. Тэд “The Rum Diary” кинонд хамтран тоглосон юм.  Түүнчлэн “Глоб” сэтгүүлд бичснээр  алдарт жүжигчин Жонни Депп нэр холбогдсон бүсгүйдээ морь авч өгсөн тухай  ч мэдээлэл цацагдаад байна.                                                                                             Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ