Цинхай мужид хоёр түвд хүн өөрийгөө шатаажээ

img

Хятадын Цинхай мужид өчигдөр хоёр түвд хүн өөрийгөө шатаасан тухай идэвхтэн бүлгүүд болон хятадын үндэсний хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдлээ. Нэг хүн нь амиа алдаж, нэг хүн хүнд шархадсан байна. Хэрэг болсон Юйшу тойрогт Түвдийн үндэсний томоохон холбоо байдаг юм. Хятадын ноёрхлыг эсэргүүцэж өнгөрсөн жил 35 гаруй түвд хүн өөрийгөө шатаасан байна. Ихэнх эсэргүүцэгчид нас барсан аж. Идэвхтэн бүлгийн мэдээлж байгаагаар тэдгээр залуу хориод настай байжээ. Тэд өөрийгөө шатаах үед Түвдийн далбааг барьсан байлаа. Нэг нь тус нутгийн малчин, нөгөө нь өөр мужийн мужаан байсан гэнэ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ