
УИХ-ын гишүүн Н.Батбаяр, З.Энхболд, Ц.Даваасүрэн, Д.Балдан-Очир, Ц.Шинэбаяр, Ц.Батбаяр, С.Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд Засгийн газрын тэргүүнийг огцруулах өргөх бичгээ дөнгөж сая өргөн барьсан.
Энэ талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Магнайсүрэнгээс тодруулахад “Засгийн газрын тэргүүнийг танхимаар нь биш, ганцааранг нь огцруулах бичиг өргөн барих боломжгүй.
Мөн УИХ-ын гишүүдийн 4/1-ээс дээш гишүүд Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барих эрхтэй. Тиймээс энэ саналыг УИХ-аар хэлэлцэх боломжгүй” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ