Cаналын хуудас тоолох автомат машиныг өнөөдрөөс тараана

img

Cаналын хуудас тоолох автомат машиныг өнөөдрөөс нийслэлийн хэсгийн хороо, хөдөө орон нутагт тараах юм байна. Саналын хуудасны машиныг төрийн тусгай хамгаалалтад авах тогтоолын дагуу бүх хэсгийн хороодын байранд цагдаагийн тусгай хамгаалалт гарч, саналын хуудсуудыг гадна, дотроо тусгай камертай өрөөнд 24 цагаар жижүүрлэн хянах аж. Хамгаалалт  нэр дэвшигчдийн санал авах өдөр буюу энэ сарын 28-ны өдөр хүртэл гарах бөгөөд нийт 2900 хэсгийн хороо байгаа юм.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ