Байгал орчин сүйтгэсэн хятадуудын хэргийг хянана

img

Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” компанийн удирдлагад УМБГ-аас  ашигт малтмал олборлосон, эд зүйл хууль бусаар хил давуулсан, байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн  зэрэг үндэслэлээр  Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ. Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаалт дуусч, нийслэлийн Прокурорын газрын хяналтад шилжин иржээ. Эрүүгийн хэрэгт сэжиглэгдсэн “Шинь шинь”-ийн  удирдлагууд эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө 70, эрүүгийн хэрэг үүсгэсний дараа 40 гаруй вагон хүдэр хил давуулсан  гэх эх сурвалжийн мэдээлэл бий.  Уг хэргийг шалгах явцад тус компанийн удирдлагууд  тусгай зөвшөөрлөө шинэчлэхгүй, хүчингүй болсон лицензээр ашигт малтмал, уран олборлож, хил давуулсан нь тогтоогдсон аж. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ