
Өнгөрсөн шөнө “Евро-2012”-ын хэсгийн тоглолтоос шалгарсан шөвгийн найман багийн тоглолтууд Чех-Португалийн тоглолтоор эхэллээ.
Энэхүү тоглолтод Португалийн шигшээгийн багийн ахлагч Криштиан Рональду 79 дэх минутад Чехийн хаалганд гоолдсоноор багаа хагас шигшээд үлдээж чадлаа.
Тоглолт эхнээсээ л “Европын бразилчууд” хэмээгдэх португаличуудын давамгайллаар өрнөсөн.
Тоглолтын статистикаас үзвэл португаличууд 56 хувийн, чехүүд 44 хувийн бөмбөг эзэмшилттэй байсан бол португалийн шигшээ тоглолтын турш 20 цохилт гүйцэтгэснээс 5 нь хаалга руу чиглэсэн аюултай довтолгоо болжээ.
Тэгвэл чехийн шигшээ тоглолтын турш ердөө хоёрхон удаа цохилт гүйцэтгэжээ.
Булангийн цохилтыг португаличууд 11, чехүүд 6 удаа гүйцэтгэсэн байна.
Ийнхүү португаличууд хагас шигшээд үлдэж, Испани-Францын шигшээгийн аль хожсонтой тулгарахаар болж байна.
О.Нар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ