
Афганистаны нийслэл Кабул хотод байрлах нэгэн зочид буудал руу Талибаны зэвсэгт дээрэмчид халдаж, Афганы батлан хамгаалах хүчин болон эвслийн цэргүүдтэй буудалцаан хийжээ.
Албаны мэдээгээр халдлага өчигдөр орой болсон байна.
Үймээн дэгдээгчид пуужингийн хөдөлгүүртэй гар бөмбөг болон хүнд пулемётоор зэвсэглэн Карга нуурын орчмын Спонзмай зочид буудал руу халдсан байна.
Мэдээгээр хүмүүс шархадсан бөгөөд эмэгтэйчүүд, хүүхдүүд оролцсон барьцааны хүмүүс байгаа аж.
Карга нуур нь кабул иргэд болон гадаадынхан их суурьшдаг газар юм.
“Одоогоор цагдаагийнхан уг зочид буудлыг бүсэлсэн. Иргэдийг хохироохгүйн тулд бид их болгоомжтой ажиллана” хэмээн Кабул хотын цагдаагийн дэд дарга Дауд Амин хэлсэн юм.
Цэргийнхний хэлж байгаагаар баян афганчууд болон гадаадын иргэд уг буудалд архи дарстай үдэшлэг зохион байгуулдаг гэнэ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ