
Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан буюу Эрүүгийн хуулийн 82-р зүйл ангиар кино найруулагч Г.Бадамрагчаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан Тагнуулын ерөнхий газраас албан ёсны мэдээллийг өгч байна. Тодруулбал, сэжигтэн Г.Бадамрагчаагийн холбогдсон хуйвалдаан зохион байгуулж, гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан, бүлэглэсэн нь ноцтой хэрэг гэдгийг ТЕГ-аас онцолсон байна.
Түүнчлэн уг хэрэгтэй холбоотой элдэв ташаа мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгааг няцажээ. Учир нь ТЕГ-аас энэхүү хэрэгт хуулийн хүрээнд, прокурорын хяналтад шалгаж байгаагийн зэрэгцээ уран бүтээлтэй нь холбогдуулж, эсвэл улстөрийн бусад шалтгаанаар баривчилсан гэх яриа огт үндэслэлгүй, бодит байдлыг гуйвуулсан мэдээ гэдгийг мэдэгджээ.
Мөн сэжигтэн Г.Бадамрагчаад эрүүгийн энэ хэрэг үүсгэх хангалттай үндэслэл байсан учир хэрэг үүсгэн болзошгүй хор хохирлоос сэргийлэх үүднээс таслан зогсоох арга хэмжээ авч баривчилсан гэж ээ. Баривчилгааны үеийн ажиллагаа мөн мөрдөн байцаалтын явц хуулийн хүрээнд явагдаж байцаалт болгонд өмгөөлөгч нь оролцож байгаа гэсэн тайлбарыг өгч байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ