Сонгуулийн өдөр 853 нийтийн тээвэр үйлчилгээнд гарна

img

УИХ-ын  болон НИТХ-ийн сонгуулийг  улс орон даяар  энэ сарын 28-нд  явуулахтай  холбогдуулан нийтийн тээврийн өглөөний  06.30 цагаас, орой 22.30 цаг хүртэл иргдэд үйлчилэх юм байна. Үндсэн  61 чиглэлд  том оврын  592 автобус, троллейбус  хот орчмын 13 чиглэлд 49, зуслангийн  гурван чиглэлд дөрвөн автобус, туслах  20 чиглэлд  205  бага оврын  автобус нийт  853  тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллана. Тус газраас нийтийн тээврийн үйлчилгээ  эрхлэгч  аж ахуйн нэгж байгууллагуудад  автобусны  техникийн  бүрэн  байдлыг  ханган  бэлтгэлээр ажиллах тээврийн хэрэгсэлтэй байх, замын хөдөлгөөнд соёлтой оролцож, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгожээ.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ