
Солонгост гэрээгээр хөдөлмөр эрхлэхээр бүртгүүлсэн иргэдийн солонгос хэлний шалгалтын хуваарь гарчээ.
Шалгалтыг ирэх наймдугаар сарын 25, 26-нд хоёр ээлжээр зохион байгуулах аж. Эхний ээлж 10.30-11.40 цагийн хооронд, хоёрдугаар ээлж 15.00-16.10 цагт болох юм байна.
Шалгалтад орохдоо бүртгэсэн газраас олгосон хуудас, иргэний үнэмлэх эсхүл гадаад паспорт /гадаад паспортын хүчинтэй хугацаа гурван жилээс дээш байна/, хар өнгийн тосон болон үзгэн бал /өөр өнгийн балаар бөглөсөн тохиолдолд тестийн машин уншихгүй/ зэргийг авчрах шаардлагатай аж.
Шалгалт авах, дүнг гаргах ажлыг Солонгосын талаас томилогдсон шалгалтын комисс гүйцэтгэх юм байна. 80-аас дээш оноо авсан иргэд дундаас хамгийн өндөр оноо авсан дарааллаар шалгаруулан, эхний 4900 шалгуулагчийг тэнцсэнд тооцох тухай мэдээллээ.
Шалгалтын дүнг 2012 оны есдүгээр дүгээр сарын 7-ны өдөр ХХҮГ-ын зарлалын самбар, www.hh.gov.mn веб сайт, Хөдөлмөрийн төв биржийн www.hudulmur.mn вебсайтаар дамжуулан зарлах юм байна. Шалгалтын оноо дараагийн хоёр жилд хүчинтэй байдаг аж.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ