Пакистанд дэлбэрэлт болжээ

img

Пакистаны цагдаагийн ажилтны хэлснээр Пешавар хотын сунни хийдэд болсон дэлбэрэлтийн үеэр хоёр хүүхэд амь эрсджээ. Илжиг хөллөсөн тэргэнцэрт бэхэлсэн уг бөмбөгийг өчигдөр орой олон хүн цуглах үеэр  дэлбэрсэн байна. Цугласан олны ихэнх нь хүүхэд эмэгтэйчүүд байжээ. Дэлбэрэлтэд хэн буруутайг тогтоогүй байна. Сүүлийн үед талибаны цэргүүд ийм сүмүүд рүү дайрах нь олширсон юм. Учир нь энэ нь лалын шашинд хориотой шүтээн гэнэ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ