
Цус сорогч болон жирийн хүний хайрын түүхийг өгүүлдэг “Бүрэнхий” цувралын хамгийн сүүлийн анги энэ оны арван нэгдүгээр сарын 16-нд нээлтээ хийнэ. Тэгвэл залуучууд фенүүд нь киноныхоо трейлэрийг үзэж болохоор боллоо.
Белла Ренесми Каллен нэртэй охиноо төрүүлснийхээ дараа шинэ амьдрал болон шинэ чадварууддаа сэтгэл хангалуун байна. Гэхдээ цус сорогч Ирина Ренесми охиныг “Үхэшгүй хүүхэд” хэмээн буруу тодорхойлдог.
“Үхэшгүй хүүхэд” гэдэг нь цус сорогч болон хувирсан хүүхдийг хэлэх ба, ийм хүүхэд дийлдэшгүй байдаг учир Волтуригийнхан ийм хүүхэд бүтээхийг хориглосон байв. Ирина Волтуригийнханд мэдээг хэлснээр тэд Ренесми болон Калленыхныг устгахаар төлөвлөнө.
Амьд гарахын тулд Каллены гэр бүл бусад цус сорогч овгуудыг цуглуулж, Ренесми бол үхэшгүй хүүхэд биш гэдгийг Волтурид батлахад тэднийг гэрчээр дуудна.
Киног Билл Кондон найруулж, Кристен Стюарт, Роберт Паттинсон, Тейлор Лоутнер, Дакота Фэннинг нар гол дүрд тоглосон юм.
Сонирхуулахад Эдвард Белла хоёрын охин Ренесмигийн дүрийг Маккензи Фой бүтээжээ. Одоо 12 настай Маккензи дөрвөн настайгаасаа эхлээд рекламны хуудсанд гарах болсон гэнэ.

http://www.youtube.com/watch?v=5xOSoONDpY4&feature=player_embedded
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ