Энн Хэтэуэйн шинэ галбир

img

Холливудын бусад оддын адилаар Энн Хэтэуэй үргэлж л туранхай байсаар ирсэн. Тэгвэл сүүлийн үед хэвлэл мэдээллийнхэн түүнийг “аймшигтай туранхай”, “сульдаатай юм шиг” гэж тодорхойлох болжээ. Энэ нь түүний хоёр ч кинонд зориулан өөрчилсөн галбиртай нь холбоотой аж. Эхлээд тэрбээр “Харанхуйн баатар” кинонд Муур-эмэгтэйн дүр бүтээхээр турах шаардлагатай байсан юм. ( Уг кино энэ сарын 20-нд АНУ-ын кино театруудаар гарч эхэлнэ) Тэрбээр шургуу дасгал сургуулилт хийж, долоо хоногт таван удаа бүжгээр хичээллэж байсан билээ. Харин “Les Miserables” кинонд тоглохоор болоход бүр ч их турах хэцүү шаардлагатай тулгарсан байна. (Кино арванхоёрдугаар сарын 14-нд нээлтээ хийнэ) Хэтэуэй зөвхөн лууван, шош буюу өдөрт 500 калори л идэж байгаа гэнэ.                                                                                   Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ