Улаанбаатарт 8-10 хэм дулаан

img

Улаанбаатарт үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, 8-10 градус дулаан байна. Өглөө 05 цагийн байдлаар  1 хэм  хүйтэн, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар болон төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн нутгийн зарим газраар баруун хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүснэ, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр байна. Алтай, Хангайн, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 градус, Алтайн өвөр говь болон говь талын нутгаар 13-18 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ