
Эрэгтэйчүүдийн сэтгүүлээс “Дэлхийн хамгийн халуухан хүүхэн” цолыг хүртээд буй Ким Кардашианыг барууны соёлын бүх л буруу зүйлийг хийдэг хэмээн нэгэн алдартай ахлах сургуулийн захирал тодорхойллоо.
Охидын Гэгээн Мэри Калне сургуулийн захирал Хелен Врайт хэлэхдээ залуу эмэгтэйчүүдийг сексийн амьдралд эрт уруу татдаг гажуудсан америкийн соёлын нэг хэсэг хэмээн тодорхойлсон байна.
Иймэрхүү соёл нь гадаад төрх зан аашнаас илүү чухал гэсэн санааг телевиз, интернет, сэтгүүлээр түгээдэг. “Барууны соёлын алдаатай, буруу гэсэн бүхнийг Ким Кардашианы "Zoo" сэтгүүлийн нүүрэн дэх ганцхан зургаас харж болно.
Энэ нь дэлхийн хамгийн халуухан хүүхэн байх гэсэн зорилгыг залуу охидод өгч байна. Магадгүй ийм галбиртай байхын тулд тэрбээр их дасгал сургуулилт хийдэг байх. Гэхдээ энэ санаа нь маш далд байдаг. Энэ бүхнийг гял цал амьдрал нь далдалдаг.
Тэрбээр баян, алдартай хүмүүстэй найзлах, 72 өдрийн урттай гэрлэлт зэргийг харуулсан реалити шоугаараа алдартай. Энэ бүхэн залуу эмэгтэйчүүдийн хувьд амжилт гэж үү?” хэмээн хатагтай Врайт хэлжээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ