
Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан өчигдөр болж, бусдын амь насыг бүрэлгэж, ялын дээд хэмжээ авсан таван хүнд холбогдох гурван хэргийг хянан хэлэлцжээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 356 дугаар зүйлийн 356.1-д заасны дагуу цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдийн хэргийг хяналтын журмаар Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр гомдол, эсэргүүцэл гарсныг харгалзахгүйгээр заавал хянан хэлэлцдэг учир дээрх билээ.
Хуралдаанаар А.Баянмөнх, Ш.Адилбек, К.Ерлан, Ж.Ганибет, Г.Бямбадорж нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс тэдэнд оногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ