Ч.Амарболд нар хуулийн хугацаандаа тогтоолоо авсангүй

img

УИХ-ын 2008 оны сонгуулийн дараахи үймээнээр галт зэвсэгт өртөн амь үрэгдсэн хүмүүсийн хэрэгт Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 6.6 жилийн, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригтод 5.6 жилийн, Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарт 2 жилийн ялыг  анхан шатны шүүхээс оноосон. Өнгөрөгч зургадугаар сарын 6,7 өдрүүдэд болсон уг шүүх хурлын шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар хуулийн хугацаандаа авч чадаагүй гэнэ. Учир нь хурлыг даргалсан шүүгч Ч.Хосбаяр орон нутагт ажлаар явж байгаа бол туслах шүүгч нь эмнэлгэт хэвтсэн аж.Тиймээс шүүх хурлын ялын тогтоол хуулийн хугацаандаа эзэндээ хүрсэнгүй. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ