
АНУ-ын инженерүүд үл үзэгдэм деталиудыг харуулах чадалтай зургийн аппаратыг танилцууллаа.
AWARE2 нэртэй аппарат нь энэ төрлийнхөө анхны загвар юм. Хойд Каролина дахь Дюкийн их сургуулийн багаас мэдэгдсэнээр энэ нь 50 гигапиксель буюу 50000 мегапиксельтэй тэнцэх хэмжээний нарийвчлалтай зураг авах хүчин чадалтай аж.
Нэг төхөөрөмж дотор 98 бичил камер зэрэгцэн ажилладаг гэнэ. Төхөөрөмжийг цэргийн ажиглалтад ашиглах юм.
Аппаратыг Дюкийн сургуулийн Электроник инженерийн профессор Девид Брейди болон Майкл Фицпатрик нараар удирдуулсан баг болон Аризонагийн их сургууль, Калифорнийн их сургуулийн эрдэмтэн хамтран бүтээжээ.
Санхүүжилтыг АНУ-ын Дэвшилтэт судалгааны төслийн агентлаг Дарпа гаргасан байна.
Тус аппарат 76,2 см.кв өргөн, 50,8 см урттай.
Бичил камерууд үзэгдэх талбайн хэсэг бүрийн зургийг авна. Аппарат зурагчинд харагдахгүй боловч дараа нь томруулан харж болох хэсгүүдийн зургийг авдаг аж.

Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ