Хятад, Бразил улсууд валют солилцооны гэрээ хийлээ

img

Олон улсын санхүүгийн хямралаас сэргийлэх болон хоорондын худалдааны холбоогоо бэхжүүлэх зорилгоор Хятад болон Бразил улсууд валют солилцох гэрээ хийлээ. Ингэснээр төв банкууд нь 60 тэрбум реал эсвэл 190 тэрбум юаньтай тэнцэх валют солилцох боломжтой болжээ. (30 тэрбум ам.доллар). Эдгээр хөрөнгийг хямралын үед хэрэглэхээр нөөцлөх, эсхүл хоёр улсын хоорондын худалдааг сайжруулахад хэрэглэж болох юм. Хятад бол Бразилийн томоохон худалдааны түнш билээ. “Олон улсын зээллэг ховордох үед бидэнд үйл ажиллагаагаа явуулахад хангалттай мөнгө байх болно” хэмээн Бразилийн Сангийн сайд Гвидо Мантега хэлсэн аж. Энэ нь Хятад улс худалдааны түнш орнуудтайгаа хийж байгаа цуврал гэрээний сүүлийнх нь билээ. Шинжээчдийн үзсэнээр Хятад худалдаа хийхэд ам.долларыг биш юанийг түлхүү ашигладаг болгохыг хичээж байгаа ба, энэ нь юанийг олон улсын валют болгох төлөвлөгөөнийх нь нэг хэсэг гэнэ. Ц.Мишээл  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. ADITY:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
2024-10-03