Сүхбаатарын гудамжны зам засварын ажил үргэлжилж байна

img

Нийслэлд хаа сайгүй зам засварын ажил ид өрнөж байна. Тухайлбал, Сүхбаатарын гудамж буюу Төв шуудангийн зүүн урд уулзвараас, Засгийн Газрын ордны баруун тал Улаанбаатар банк хүртэлх замыг энэ сарын 20-оос 25-ны хооронд  хааж, замын засвар шинэчлэлийн ажлыг хийж байгаа. Мөн Сүхбаатарын талбайн баруун талын хоёр км урттай зам засварын ажлыг хийж эхэлжээ. Энэ ажлын хүрээнд асфальтбетон хучилт, гэрэл дохио, борооны ус зайлуулах шугам, цахилгаан, дулаан, холбооны шугам сүлжээний ажлууд иж бүрэн хийхээр болсон байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ