Зул сарын аралд усанд автаж сураггүй бологсдыг хайв

img

Зул сарын арлын хойд хэсэгт живсэн хөлөг онгоцноос сураггүй болсон олон хүмүүсийг хайх эрлийн ажиллагаа үргэлжилсээр байна. Албаныхан хөлөг онгоцон дээр 200 орчим хүн байсан гэж үзэж байгаа ба үүнээс 110 хүнийг эрлийн баг далайгаас аварсан боловч  гурван хүн амь үрэгдсэн байжээ. Хөлөг пүрэв гаригт осолдсон ба орогнол эрсэн хүмүүсийг ачиж явсан гэж үзэж байна . Австралийн харуулын хөлөг онгоц, худалдааны онгоц, нисэх хүчнүүд аврах ажиллагаанд тусалсан аж. Зул сарын арал нь Индонезиас Австралитай илүү ойрхон учир орогнол хүссэн олон хүмүүс хөлөг онгоцоор очдог гэнэ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ