
ЖАЙКА-гийн "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар хотод авто замын борооны ус зайлуулах байгууламж барих" төсөл хэрэгжиж байгаа. Үүний хүрээнд Нийгата мужийн гадаад харилцаа, барилга, хот тохижилтын хэлтэс болон зарим компанийн төлөөлөгчид манай улсад ажиллаж байгаа юм.
Төлөөлөгчид Улаанбаатар хотын авто замын борооны ус зайлуулах байгууламжийн ажилтай танилцаж, НАЗГ-ын болон гүйцэтгэгч компаниудын инженер техникийн ажилтнуудтай уулзалт семинар зохион байгуулж санал солилцсон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ