‘’Үндсэн чиглэлд өөрчлөлт оруулах тухай’’ УИХ-ын тогтоолын төсөл батлагдлаа

img

‘’Үндсэн чиглэлд өөрчлөлт оруулах тухай’’ УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг пүрэв гарагийн үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаанаар хийлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цэнгэл танилцуулсан. Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлээд, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн бөгөөд тус байнгын хороогоор хэлэлцэх явцад зарчмын зөрүүтэй санал гараагүй юм. Санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Р. Раш хэлэхдээ тараасан материалд энэ компани төмөр замын тээвэр эрхлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, дагнан эрхлүүлэх, гадна дотны байгууллагуудтай хамтран ажиллах, судалгаа гаргах чиглэлээр ажиллах байгаагүй билүү. Хэдийд нь судалгаа гаргах юм бэ эсвэл вагон худалдаж аваад тэр нь Хятадаас орж ирэх зээлийн хэдэн вагоноор тээвэр хийвэл тээвэр зуучийн л компани юм байна. Анхны зориулалт нь АНУ-аас авах байсан 188 сая ам. долларыг зарцуулан хэрэглэх монголын аж ахуй нэгж гэж ярьж байгуулагдсан. Одоо ч шинээр барих төмөр замыг энэ компаний нэр дээр явуулна, хувьцаат компани болгое гээд байсан үндсэн зорилго мөн үү гэлээ. Хуралдааныг даргалж байсан УИХ-ын дэд дарга Н.Энхболд энэ материал хэлэлцэж байгаа асуудалтай холбоогүй, тогтоолоо л батлах асуудлаа хэлэлцье гэлээ. ЗТБХБ-ын сайд Х. Баттулга хэлэхдээ Монголын төмөр зам болон Улаанбаатарын төмөр замын талаар гишүүд ойлголт бага яваад байгаа. Асуулт их гардаг учир гишүүдэд ойлголт өгөх үүднээс танилцуулж байгаа. Монголын төмөр зам одоогийн Улаанбаатар төмөр замын монополийн эсрэг хөдөлгөөн хийх чадвартай болгох асуудал. Өөрөөр хэлбэл, Монголын төмөр замын талаарх танин мэдэхүйн танилцуулга юм. Өмчлөлийн хэлбэрийг байнгын хороон дээр нэлээд сайн ярьсан. Монголын төмөр зам хуулийнхаа дагуу 51 хувь нь төрийн өмчлөлд байх учир энэ байгууллага тодорхой хэмжээнд үр ашигтай ажиллах талаар ерөнхий төлөвлөлт гарсан гэлээ. Я.Батсуурь гишүүн хэлэхдээ тогтоолын төслийг дэмжиж байгаа. Хөрөнгийн биржээр дамжуулаад нэмэлт хувьцаа гаргавал хамгийн шударга оновчтой хувьчлал болно. 2010 онд хувьчлах аж ахуйн нэгжийг нээлттэй тендэрээр хувьчлах тогтоол гарсан байгаа. Нээлттэй гэдэг будилааны арга байдаг. Хувьчлалын арга нь буруу юм. Засгийн газар тогтоолын төслөө өөрчил. Улсын томоохон аж ахуй нэгжээ хөрөнгийн биржээр хувьчилбал ашигтай болно гэлээ. Харин байнгын хороо төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасан бөгөөд уг саналыг дэмжье гэдгээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ. Тогтоолын төслийг батлахаар санал хураалт явуулахад 88,1 хувиар тогтоол батлагдлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлээд, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн бөгөөд тус байнгын хороогоор хэлэлцэх явцад зарчмын зөрүүтэй санал гараагүй юм. Санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Р. Раш хэлэхдээ тараасан материалд энэ компани төмөр замын тээвэр эрхлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, дагнан эрхлүүлэх, гадна дотны байгууллагуудтай хамтран ажиллах, судалгаа гаргах чиглэлээр ажиллах байгаагүй билүү. Хэдийд нь судалгаа гаргах юм бэ эсвэл вагон худалдаж аваад тэр нь Хятадаас орж ирэх зээлийн хэдэн вагоноор тээвэр хийвэл тээвэр зуучийн л компани юм байна. Анхны зориулалт нь АНУ-аас авах байсан 188 сая ам. долларыг зарцуулан хэрэглэх монголын аж ахуй нэгж гэж ярьж байгуулагдсан. Одоо ч шинээр барих төмөр замыг энэ компаний нэр дээр явуулна, хувьцаат компани болгое гээд байсан үндсэн зорилго мөн үү гэлээ. Хуралдааныг даргалж байсан УИХ-ын дэд дарга Н.Энхболд энэ материал хэлэлцэж байгаа асуудалтай холбоогүй, тогтоолоо л батлах асуудлаа хэлэлцье гэлээ. ЗТБХБ-ын сайд Х. Баттулга хэлэхдээ Монголын төмөр зам болон Улаанбаатарын төмөр замын талаар гишүүд ойлголт бага яваад байгаа. Асуулт их гардаг учир гишүүдэд ойлголт өгөх үүднээс танилцуулж байгаа. Монголын төмөр зам одоогийн Улаанбаатар төмөр замын монополийн эсрэг хөдөлгөөн хийх чадвартай болгох асуудал. Өөрөөр хэлбэл, Монголын төмөр замын талаарх танин мэдэхүйн танилцуулга юм. Өмчлөлийн хэлбэрийг байнгын хороон дээр нэлээд сайн ярьсан. Монголын төмөр зам хуулийнхаа дагуу 51 хувь нь төрийн өмчлөлд байх учир энэ байгууллага тодорхой хэмжээнд үр ашигтай ажиллах талаар ерөнхий төлөвлөлт гарсан гэлээ. Я.Батсуурь гишүүн хэлэхдээ тогтоолын төслийг дэмжиж байгаа. Хөрөнгийн биржээр дамжуулаад нэмэлт хувьцаа гаргавал хамгийн шударга оновчтой хувьчлал болно. 2010 онд хувьчлах аж ахуйн нэгжийг нээлттэй тендэрээр хувьчлах тогтоол гарсан байгаа. Нээлттэй гэдэг будилааны арга байдаг. Хувьчлалын арга нь буруу юм. Засгийн газар тогтоолын төслөө өөрчил. Улсын томоохон аж ахуй нэгжээ хөрөнгийн биржээр хувьчилбал ашигтай болно гэлээ. Харин байнгын хороо төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасан бөгөөд уг саналыг дэмжье гэдгээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ. Тогтоолын төслийг батлахаар санал хураалт явуулахад 88,1 хувиар тогтоол батлагдлаа.
2011-12-11