Боловсроогүй гадилыг будаж худалдаалсныг илрүүлжээ

img

Баянзүрх дүүргийн XX хороонд хятад иргэн хууль бус үйл ажиллагаа явуулаад байна гэсэн гэрчийн мэдээллийн дагуу цагдаагийн хэлтэс шалгажээ. Шалгалтаар  БНХАУ-ын иргэн Ван Хуан Донг нь боловсорч дуусаагүй гадил жимсийг химийн тусгай бодисоор өнгийг өөрчилж, бүрэн боловсорсон гадил жимс шиг шаргал өнгөтэй болгон зарж байсныг энэ сарын 21-нд илрүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан жимс жимсгэнэ болон хүнсний ногоондоо анхаарахыг албаныхан сануулж байна. У.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ