McDonald’s-ийн рекламны нууц

img

Та түргэн хоолны реклам үзээд “Яагаад амьдрал дээрээ энэ хоол реклам шигээ харагддаггүй байна аа?” гэж бодож байсан уу. Ердийн тохиолдолд иймэрхүү асуултны хариуг авахгүй. Тэгвэл нэгэн хэрэглэгч McDonald’s-ийн твиттер хуудас руу энэ талаар асууж бичсэн байна. Ингээд сүлжээ ресторанаас хариулт өгчээ. Доорхи бичлэгнээс та түргэн хоолны реклам хэрхэн бүтдэг талаар харж болох юм. Юун түрүүнд “Хоолны стилист” хоолны найрлаганд орох орц бүрийг нарийвчлан янзалж бэлддэг байна. Бургерны хамгийн сайхан талыг харуулахаар орцуудыг маш нарийн байрлуулна. Ингээд зураг авсны дараа зургийн өө сэвийг компьютерээр янзалдаг. Ийм л учраас бид хэзээ ч зар сурталчилгаанд харагддаг шиг хоол авдаггүй байх нь. Гэхдээ рекламанд гардаг хоол дэлгүүрт зарагддагтайгаа яг адил орц найрлагатайг McDonald’s компани нотлож байна. http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=oSd0keSj2W8 Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ