
Дуучин Жастин Бибер пүрэв гаригийн орой алдарт Дэвид Леттерманы оройн шоунд оролцжээ. Ярилцаж байх зуураа Леттерман Жастины гар дээрээ шинээр хийлгэсэн шивээсийг харсан байна.
Жастин сүүлд гаргасан цомгийнхоо нэрээр буюу “Believe” гэсэн үгийг шивүүлсэн байв. Ток шоуны хөтлөгчид шивээс огтхон ч таалагдаагүйгээр барахгүй үүнийгээ ч илэрхийлсэн юм.
Мөн тэд түүний сонгууль өгөх эрхийн талаар ярилцсан юм. Жастин өдгөө 18 нас хүрсэн боловч канадын иргэншилтэй учир АНУ-д сонгууль өгөх боломжгүй гэнэ.
Канаддаа амьдардаггүй болохоор тэндээ ч сонгууль өгөхгүй бололтой.
Тэд оройн туршид хөгжилтэй яриа өрнүүлсэн ба, дуучны шинэ үсний засалт, коллежид сурах төлөвлөгөөний талаар ярилцан, дуурийн хэдэн мөртийг ч хамт дуулцгаасан байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ