
Гурван настай ихэр Нокс Леон, Вивьен Маршалл хоёрыгоо Анжелина Жоли Унгарт Густав Эйфелийн нэрэмжит лицей сургуульд сургахаар болжээ.
“Сургуулийн бэлтгэл ангид явах болсондоо тэд их баяртай байгаа. Хэдэн сарын өмнөөс бусад хүүхэд шиг сургуульд явахын хүслэн болоод байсан юм. Одоо тэр хүсэл нь биелээд, сэтгэл хангалуун байгаа” гэж Анжелина Жоли ярьжээ.
Брэд Питт “Дэлхийн дайн Z” киноны зураг авалтаар Унгарт хэсэг хугацаанд байгаа тул ихрүүдээ ийнхүү тэндэхийн сургуульд сургахаар болсон юм байна.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ