Таван ихэр ишиг төллөжээ

img

Энэ жил улсын хэмжээнд нийт 15,7 сая хээлтэгч мал төллөх ёстойгоос 6 дугаар сарын 15-ны байдлаар оны эхний нийт хээлтэгч малын 89,5 хувь буюу 14,0 сая мал төллөж 14,3 сая төл бойжиж байна. Ингэснээр оны эхэнд байсан 36,3 сая мал болон бойжуулсан төлөөс зүй бусын хорогдол 238,4 мянган малыг хасаж тооцвол Монгол Улс 50,3 сая малтай боллоо. Энэ жилийн хувьд нийт төллөх эх малын 3,0 хувь нь ихэрлэж 300,0 мянган төл илүү бойжиж байна. Үүний дотор ихэр ботго 2, ихэр унага 2, 3 ихэр тугал 1, 5 ихэр хурга, ишиг тус бүр гарч бүгд эсэн мэнд бойжиж байна. Цаашид хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 1,0 сая орчим бод малын хээлтэгч төллөхөөр байгаа бөгөөд эцсийн дүнгээр 15,0 сая төл хүлээн авснаар Монгол Улс түүхэндээ хамгийн их төл хүлээн авсан жил болох юм. - Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын малчин М.Сонинбаярын суурьт 2 ихэр ботго - Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын малчин Ч.Мөнхбаярын хотонд 5 ихэр хурга - Архуст сумын Ноён шанд нэгдүгээр багийн малчин С.Жадамбын хотонд 5 ихэр ишиг - Дорноговь аймгийн Алтанширээ сумын малчин Д.Дашзэгвийн суурьт 2 ихэр унага - Сэлэнгэ аймгийн Хушаат сумын малчин н.Батдэлгэрийн хотонд 2 ихэр унага - Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 1 багийн малчин Д.Очирбатын хотонд 2 ихэр ботго тус тус гарч эсэн мэнд бойжиж байна. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ