
Цагтаа ахлах тогоочоор ажиллаж явсан 59 настай хятад эр Ли Зон Вен хашаандаа 140 нохой тэжээдэг гэнэ. Тэрээр 2009 оноос хойш гудамжны золбин нохдыг хашаандаа авчирч, хооллох болсноор өдгөө 140 нохойтой болж, томоос том тогоонд хоолыг нь хийж өгдөг болжээ. Хоолыг хүрзээр хутгаж өгөхийг нохойнууд нь тэвчээртэй хүлээн зогсдог байна. Ли Зон Вен нохойг онцгой үнэнч амьтан гэж үздэг тул тэжээхдээ сэтгэл тун өег байдаг аж.
Сардаа нохойныхоо хоолонд 5000 юань зарцуулдаг болохоор хүмүүс нохойнд нь хоол авчирч өгөхөд тун дуртай байдаг ажээ.
Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ