
“Wonder Party” мини цомгоо гаргаснаар Wonder Girls хамтлаг солонгосын урлагт хичнээн томоохон байр суурьтайгаа батлаад байна. Энэ сарын 6-нд борлуулагдаж эхэлсэн уг цомгийн “Like This” дуугаараа тус хамтлаг биллбоардын K-Pop Hot 100 чартд тэргүүлээд байгаа билээ.
АНУ-д хэл суран, мөн тоглолтоо хийн удаан хугацаа өнгөрүүлсний дараа алдарт Big Bang хамтлагийг 1-р байрнаас зайлуулан ийм амархан амжилттайгаар эргэн ирж байгаа нь гайхалтай юм.
Хамтлаг ретро стилээс илүүтэйгээр хүчтэй бүжгийн хэмнэлтэй дуунуудыг энэ зун бүтээхээр зорьж байгаа. Цомог зургаан дуунаас бүрджээ.
- R.E.A.L
- Like This
- Hey Boy
- Girlfriend
- Sorry
- The DJ is mine
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ