19 тамирчин олимпийн наадмаас медаль хүртэж байв

img

1964 оны олимпийн дараа 1968 оны Мехикогийн олимпоос чөлөөт бөхийн төрөлд МУ-ын хөдөлмөрийн баатар, ГТ Жигжидийн Мөнхбат чөлөөт бөхийн төрөлд 87 кг-ийн жинд хүрэл медаль, Ч.Дамдиншарав 52 кг-д хүрэл медаль, 70 кг-д Д.Сэрээтэр, 78 кг-д Т.Артаг нар хүрэл медаль тус тус хүртэж байлаа. 1972 оны Мюнхений олимпоос МУ-ын хөдөлмөрийн баатар, ГТ Х.Баянмөнх чөлөөт бөхийн 100 кг-ийн жинд мөнгөн медаль, 1976 оны Монреалийн олимпод чөлөөт бөхийн 62 кг-ийн жинд З.Ойдов мөнгө, 1980 оны Москвагийн олимпод жудо бөхийн 65 кг-ийн жинд Ц.Дамдин мөнгө, чөлөөт бөхийн төрөлд 78 кг-д Ж.Даваажав мөнгө, жүдо бөх 71 кг-д Р.Даваадалай хүрэл, чөлөөт бөх 57 кг-д Д.Оюунболд хүрэл, 1988 оны Сөүлийн олимпийн боксын 60 кг-д Н.Энхбат хүрэл, 1992 онд Барселоны олимпоос боксын 60 кг-д Н.Баярсайхан хүрэл, буудлага 25 м спорт гар буу Д.Мөнхбаяр хүрэл, 1996 оны Атлантын олимпоос жудо бөх эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Нармандах хүрэл, 2004 оны Афины олим жудо бөх 60 кг-д Х.Цагаанбаатар хүрэл, 2008 оны Бээжингийн олимпоос буудлага 25 м спорт гар буу О.Гүндэгмаа мөнгө, жудо бөх -100 кг-д Н.Түвшинбаяр алт, боксын 48 кг-д П.Сэрдамба мөнгө, 54 кг-д Э.Бадар-Ууган алтан медаль хүртэж байсан юм. Монголын тамирчид 1984 оны Лос Анжелесын олимпийг өнжиж 11 олимпийн наадамд өрсөлдөж чөлөөт бөхийн төрөлд мөнгөн медаль 4, хүрэл 4, жудо бөхөөр алт 1, мөнгө 1, хүрэл 3, бокс алт 1, мөнгө 1, хүрэл 2, буудлага нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж 44 жилийн турш амжилт үзүүлсээр ирсэн билээ. Олимпийн наадмаас медаль хүртсэн 19 тамирчнаас Ж.Даваажав, Д.Оюунболд, Т.Артаг нар МУ-ын спортод үнэлж баршгүй их хувь нэмэр оруулж хөлс хүч, амь амдралаа зориулан зүтгэж алдар нэрээ хойч үедээ дуурсгасаар түүхэнд мөнхөрсөн юм. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ