
ОХУ-ын Красноярск хотод энэ сарын 27-ноос эхлэн Олон улсын хөгжмийн фестиваль болох гэж байна. Уг фестивальд УДБЭТ-аас зургаан уран бүтээлч оролцохоор уригджээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэх, Н.Туулайхүү нар “Чио Чио Сан”, “Жизель” балетыг удирдах юм.
Харин “Чио Чио Сан” дуурийн Сүзүкигийн дүрд залуу гоцлол дуучин Р.Доржхорлоо тоглох бол Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин болон гоцлооч н.Алтанхуяг нар мөн тус фестивальд оролцох юм. Харин Монгол Улсын гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг хүндэтгэлийн тоглолтод оролцож, ая дуугаа өргөх аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ