“Травиата” өнөөдөр тайзнаа амилна
2012-06-23

УДБЭТ-ын тайзнаа өнөөдөр 17.00 цагаас Жузеппе Вердийн “Травиата” дуурийг дахин амилуулах гэж байна. Тус дуурийн гол дүрүүдэд Пласидо Домингогийн нэрэмжит  уралдааны тэргүүн шагналт, Дэлхийн шилдэг дуучин Э.Амартүвшин, Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны шагналт Э.Анхбаяр, Буриад улсын гавьяат жүжигчин Д.Долгормаа, Соёлын тэргүүний ажилтан Ө.Уянга, залуу дуучин Г.Шижирболд зэрэг дуурийн театрыг өнгөлж яваа шилдэг уран бүтээлчид тоглох юм. Суут хөгжмийн зохиолч Жузеппе Вердиг алдаршуулсан гурван том дуурийн нэг болох “Травиата” дуурь нь анх 1853 оны гуравдугаар сарын 6-нд Венец хотноо тоглож байсан бол манай улсад 1977 оны дөрөвдүгээр сарын 9-нд Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа амилуулж байжээ. Жузеппе Вердийн бичсэн дуурийг судлаачид амьдралтай илүү ойр хэмээн дүгнэдэг байна. Д.Цэцэг  
Shuud.mn
Сонин хачин