
Хатан хаан Элизабет өөрийн нөхөр Филиппийн хаан ширээнд суусны жаран жилийн ойг тэмдэглэх үеэр Ирландад 26,27-ны өдрүүдэд айлчлал хийх аж. Энэ үеэр Ирландын Бүгд найрамдах улсын Синн Фейн намын удирдагчдын нэг, Английн эсрэг зэвсэгт тэмцэл өдөөж байсан зэвсэгт бүлэглэлийн удирдагч, шадар сайд Мартин Макгиннес ирэх долоо хоногт хатан хаан Элизабеттай уулзахаар болжээ.
Синн Фейн нам болон Букингемын ордон аль аль нь энэхүү уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл гаргаагүй байна.
Энэ уулзалт нь хоёр улсын найрамдалт харилцаанд ихээхэн ач холбогдолтой юм.
Синн Фейний удирдагчид өнгөрсөн жил хатан хааны анхны айлчлалын үеэр түүнтэй уулзахаас татгалзсан юм. Олон жилийн зөрчил, мөргөлдөөний дараа энэ уулзалт арай эрт байна гэж тэд дүгнэж байв.
Хатан хаан сүүлийн дөчин жилийн турш өрнөсөн цуст мөргөлдөөнөөс шалтгаалан Ирландад тогтмол айлчлал хийдэг боловч, хатан хааны аюулгүй байдлын улмаас айлчлалыг урьдчилан зарлаж байгаагүй аж.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ