Өнөөдөр агуу Зиданы төрсөн өдөр, ...францчууд ялах болов уу

img

Өнөөдөр Францын агуу хөлбөмбөгч Зинедин Зиданы төрсөн өдөр. Тэрбээр 1972 оны энэ өдөр Францын Марсель хотноо мэндэлжээ. Түүний бүтэн нэр нь Зинедин Язид Зидан юм. Зидан Францын шигшээ багийн эгнээнд 1992-2006 онуудад 14 жил тоглох хугацаандаа 1998 оны дэлхийн аваргын алт, 2006 оны дэлхийн аваргын мөнгө, 2000 оны Европын аваргын алт, 1996 оны Европын аваргын хүрэл медалийг тус тус хүртэж хөлбөмбөгийн спортын түүхнээ домог болсон тоглогчдын эгнээг нэгээр нэмсэн юм. Түүний хүртсэн гавьяа шагналууд 1998 оны дэлхийн шилдэг тоглогчийн шагнал, 2006 оны ДАШТ-ий "Алтан бөмбөг" шагналаас эхлүүлэн жагсаавал уртаас урт. Өнөө шөнө Испанийн "Ялагдашгүй Армада"-тай хагас шигшээд үлдэхийн төлөө тэмцэлдэх Францын шигшээгийн тоглогчид алдарт Зиданыхаа төрсөн өдөрт бэлэг барихаар бэлдэж байна. Францын шигшээгийн хэвлэлийн бага хурлын өмнөхөн Фрэнк Риббери, Самир Насри, Карим Бензема зэрэг гурван өнгөтний шигшээгийн гол түлхүүр болсон тоглогчид агуу тоглогчийхоо төрсөн өдөрт бэлэг болгон Испанийн шигшээг хожих тухайгаа дасгалжуулагчдаа ам алджээ. Ингээд өнөө шөнө Зинедин Зидан шигшээ багийнхнаасаа ямар бэлэг хүлээн авахыг бид удахгүй харах болно. О.Нар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ