Google корпораци “Myaamia” төслийг санхүүжүүлж эхэллээ
Интернэт хайлтын “Google” корпораци устахад ойрхон хэлийг хамгаалах “Myaamia” төслийг санхүүжүүлж байна.
Эрдэмтэд устаж буй хэл дээрх хосгүй, ховор материалуудыг хадгалж, share-лэхэд You tube сайтыг ашигладаг байсныг анзаарчээ.
Тиймээс “Google” Хавай болон Мичиганы их сургуулийн хэл судлаач эрдэмтэдтэй хамтран ажиллаж, мартагдаж, устахад ойрхон буй хэл дээрх ховор материалуудаар архив үүсгэж, хүссэн хүн болгон ашиглаж болох боломжийг олж харсан байна.
Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа өнөөг хүртэл ойролцоогоор 7000 хэл аялгууг хэрэглэж иржээ.
Эдгээрээс одоогийн байдлаар тэн хагас нь устаж үгүй болоод байна.
Б.Гоомарал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ