
ОХУ-ын Тува Тесхем болон Эрзин дүүргийн малчин Эрендей Эдик Улзан Оолович, Сонам-Оол Чингис Сояанович нар улсын хилийг нууцаар давсан гэмт хэрэг үйлдсэн тул шүүхээр шийтгүүллээ.
Тэд Монгол Улсын нутагт нэвтэрч, улмаар Увс аймгийн малчны 18 морийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн юм. Уг хэргийг ОХУ-ын Хилийн аюулгүй байдлын албаны Тувагийн хэсгийг хариуцсан мөрдөн байцаагчид шалгаж тогтоогоод эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлсэн аж.
Тува Улсын Дээд шүүх уг хэргийг хэлэлцээд, Эрендей болон Сонам-Оол нь уг гэмт хэргийг үйлдсэн гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрч, мөрдөн байцаалтын ажиллагаанд тусалсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг нь харгалзаж үзээд тэдэнд хоёр жилийн ял оноон, тэнсэн харгалзах ялаар сольж тэднээс 18750 рубль гаргуулан, Монголын иргэнийг хохиролгүй болгохоор шийдвэрлэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ