Сүрьеэгээр өвчлөгчдийн тоо өсчээ

img

Халдварт Өвчин судлалын Үндэсний төвд өнөөгийн байдлаар 560 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас гахай хавдар 249, сүрьеэ 188, шар 61, салхин цэцэг 22, цусан суулга 17 байна. Үүнээс харахад гахайн хавдрын өвчлөл буурахгүй байгаан дээр мөн сүрьеэ өвчин ихсэх хандлагатай болжээ. Сүрьеэгийн тандалт судалгааны албаар 105 хүн үйлчлүүлсэнээс шинэ сүрьеэгийн 13 тохиолдол илэрч эмчилгээнд орсон байна. Халдварт өвчний ойрын үеийн төлөв байдлаас харахад хүмүүс гахай хавдар, улаанууд, гэдэсний халдвар, сүрьеэ, галзуу, БЗДХ, ХДХВ-ын халдвараас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. У.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ