Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч-малчин өрхийн баталгааны тэмдэг нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын нэр: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч-малчин өрхийн баталгааны тэмдэг нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалт
Тендер шалгаруулалтын дугаар: ТШ/11/ ММҮХ/ МӨБТНС
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч-малчин өрхийн баталгааны тэмдэг нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтанд оролцох тухай битүүмжилcэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендерийн бичиг баримтыг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 200.000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 60 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерийн хамт тендерт оролцохоор санал болгож байгаа үнийн дүнгийн 1.0 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг (эсхүл түүнтэй тэнцэх чөлөөтэй хөрвөх валют)-ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 16 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд оролцох эрхгүй. Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Хаяг: Энхтайваны өргөн чөлөө-16а, Улаанбаатар-13381, Засгийн газрын IX байр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, өрөө-45
Холбоо барих утас: 263247.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ